БАРИМТ: Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан 164 хүний 66.8 тэрбумын зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болжээ

0

УИХ-аар Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг хэлэлцэж эхэллээ.

 ВИДЕО: 

https://youtube.com/watch?v=6oWmkXvyplo%3Fsi%3DoSIzUpIUmJHArkCg

Энэ сарын 28-нд Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэв

-ЗАСГИЙН ГАЗРЫН 20 ТУС САНГААС 256.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ-

Аудитын шалгалтаар олон зөрчил, дутагдлыг илрүүлж, тайланд тусгаснаас заримыг нь онцолж байна.Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг Засгийн газрын 22 тусгай сангийн 20-ийнх нь санхүүгийн тайланд аудит хийж 256,7 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлжээ.

Үүнээс 0.3 тэрбум төгрөгийн зөрчилд гурван төлбөрийн акт тогтоож, 181.4 тэрбум төгрөгийн зөрчилд 43 албан шаардлага, 22.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах таван санал хүргүүлж, 51.6 тэрбум төгрөгийн зөрчилд 27 зөвлөмж өгч, 0.7 тэрбум төгрөгийн 3 зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Мөн холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн нийцлийн асуудлаар нийт 2.3 тэрбум төгрөгийг зөрчил илрүүлснээс, 1.5 тэрбум төгрөгийн зөрчилд 18 албан шаардлага, 0.8 тэрбум төгрөгийн зөрчилд 13 зөвлөмж өгсөн байна. Одоогоос хоёр жилийн өмнө Боловсролын зээлийн сангаас дарга нарын хүүхдүүд болон улс төрчид сонгон шалгаруулалтгүйгээр зээл авсан баримт олон нийтэд ил болж иргэдийг бухимдуулж байлаа. Өөрөөр хэлбэл, шалгуур хангахгүй хүүхдүүдэд зээл олгосон, дүрэм, журмыг зөрчиж зээлийг нь хаасан олон зөрчил ил болсон юм.

Тэгвэл аудитын энэ шалгалтаар өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцсан нийт 462 суралцагчийн 43.1 тэрбум төгрөгийн зээлийн, 159 суралцагчийн 10 тэрбум төгрөгийн хуугийн авлагын, дэлхийн шилдэг их сургуульд суралцсан 164 харилцагчийн 66.8 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болсон нь шалгалтаар илэрчээ.

-БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ЗЭЭЛ АВСАН 179 ХҮН СУРАГГҮЙ БОЛСОН-

Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 11.7 тэрбумын санхүүжилт авсан 147 зээлдэгчтэй холбоо тогтоогоогүй, зээлийн эргэн төлөлтийн график байгуулаагүй нь аудитын шалгалтаар тодорхой болжээ. 

Авлигатай тэмцэх газраас 1997-2023 оны хооронд тус сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторт суралцсан 2288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа юм. Эдгээрээс 179 хүн нь Боловсролын зээлийн сангаас зээл аваад сураггүй алга болсон гэж буй. Тэгвэл аудитын шалгалтаар илэрсэн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч буй 66.8 тэрбум төгрөгийн зээл нь дээрх сураггүй алга болсон хүмүүстэй холбоотой байх магадлалтай байна.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *