Шинжээч: KH Апартмент хотхоны орон сууцны суурьт ямар ч шилжилт хөдөлгөөн үүсээгүй байна

0

Монголын Алт ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Мак Тауэр” барилгын ажлыг эхлүүлэхдээ хажуу талын орон сууц болох “KH Апартмент” хотхоны 6Д, 6Е байрны суурийг ил гартал ухсан дүр зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.”Монголын Алт” ХХК-аас “Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж дор экспертээр батлагдсан дүр зураг төсөл, стандартын дагуу хамгаалалтын шон, суурь цутгаж байгаагаа гэж мэдэгдсэн. Тодруулбал тус компанийн барьж байгаа ажил нь зэргэлдээ барилгуудад ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдэж байсан.Тэгвэл ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвөөс KH Апартмент хотхоны 6Д, 6Е дугаартай барилгын суурьт өөрчлөлт орсон эсэхэд шинжилгээ хийж, KH Апартмент хотхоны СӨХ-д дүгнэлт хүргүүлжээ.Тус дүгнэлтэд “Мониторингийн хяналтын дүгнэлтээр KH Апартмент хотхоны орон сууцны “6Д ба 6Е дугаартай барилгын суурьт ямар ч шилжилт хөдөлгөөн үүсээгүй байгаа нь батлагдаж байна. Зэргэлдээ баригдаж байгаа “МАК ЦАМХАГ”-ийн буурь хөрсний ухмалын бэхэлгээний төмөр бетон гадсан шонгоос бүрдэх хамгаалалтын ханын бүтээцийг хийснээр 6Д, 6Е дугаартай орон сууцны барилгын буурь хөрсний тогтворыг сайжруулах эерэг нөлөөтэй” гэх дүгнэлт гарчээ.

undefined
undefined
undefined

 Энэ талаар Монголын Алт ХХК /МАК/-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн цахим хуудастаа  “Газар хөдлөлт зэрэг их хэмжээний хэвтээ чиглэлтэй ачаалал үйлчилж болзошгүй эрсдэлт нөхцөлд МАК Тауэрийн барьж байгаа төмөр бетон гадсан шонгоос бүрдэх хамгаалалтын ханын бүтээц нь KH Апартмэнт хотхоны 6Д ба 6Е дугаартай орон сууцны барилгын буурь хөрсний тогтворыг сайжруулах эерэг нөлөөтэй болно.“…Тус орон сууцны барилгад ямар нэг сөрөг нөлөө ба эрсдэлт нөхцөл байдал үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй нь тогтоогдож байна.”Үндэслэлгүйгээр зогсоосон барилгын бэлтгэл ажлыг яаралтай буцаан эхлүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *