Сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд ирлээ

0

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд ирлээ. Түүнийг манай улс Халхын голын байлдаанд ялсны 85 жилийн ойн баярт урьжээ.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярт оролцохоор ОХУ-аас ирсэн зочдыг хүлээн авч уулзав. Энэ уулзалтын үеэр сансрын нисэгч В.А.Жанибеков “Манай хоёр улс түүхэн нөхөрсөг харилцаатай.  Бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан туслалцаж ирсэн. Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг Оросын ард түмэн ямагт санаж явдаг” гэж онцоллоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *