ГССҮТ-ИЙН УДИРДЛАГУУД БНСУ-ЫН СӨҮЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

0


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтанд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн профессор Chang-Ho Shin тэргүүтэй эмнэлгийн төлөөлөл болон ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч нар оролцож, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.
Энэ хүрээнд БНСУ-ын эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн байгууллага болох тус эмнэлэгт ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, эмчилгээний шинэ арга технологийг эх орондоо нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох зэрэгт хамтран ажиллах боломжтой талаар талууд санал солилцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *