Түүх бүтээсэн Уламбаярын Сүрэнжав
Зуны Паралимпын XVII наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн К44 ангилалд 52 кг-ийн жинд өрсөлдсөн У.Сүрэнжав алтан медаль хүртэж Монголын спортын ертөнцөд цоо шинэ түүхийг бичив.
Учир нь тэрээр “Парис-2024” Паралимпын наадмаас алтан медаль хүртсэнээр Паралимпын тав дахь медалийг, гурав дахь алтан медалийг хүртэж мөн түүнчлэн паралимпаас медаль хүртсэн анхны эмэгтэй болсон юм.
У.Сүрэнжав эхлээд тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Египетийн тамирчныг хагас шигшээд Мексикийн тамирчныг буулган авснаар шигшээд үлдсэн юм.
Улмаар алтан медалийн төлөөх тоглолтод Иран улсын тамирчныг 5:2 харьцаатай хожлоо.
У.Сүрэнжав нь мөн ДАШТ-ийн хүрэл медальт тамирчин юм. Түүний алтан медалийг нэрт жүжигчин Жеки Чан хүзүүнд нь зүүж өгсөн үнэхээр бахархам агшин байлаа.
Тэрээр 2000 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр төржээ.