“Парис 2024” зуны паралимпын таеквондогийн 63 кг-д хүч сорьсон Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрлийн тэмцээн үргэлжилсээр байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн таеквондогийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав тулалдаж алтан медаль хүртсэн.
Тэгвэл өнгөрөгч шөнө /2024.08.30-31/ болсон эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг-д хүч сорьсон дэлхийн хошой аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр Туркийн Махмут Базтекетэй тулалдаж үндсэн цагт 7:7 -оор тэнцэж алтан онооны цагт ялагдсан байна. Сонирхуулахад, Туркийн тамирчин дэлхийд ранкаар 1 дүгээрт, манай тамирчин 2 дугаарт эрэмблэгддэг байна.