БГД-ийн 15 дугаар хороонд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа
Нийслэл хот 2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороонд явган хүний зам, тоглоомын талбай, сүүдрэвч, хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, зам талбайн бетон цутгалт, ногоон байгууламж зэрэг бичил тохижилтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Дээрх тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Люксдаймонд” ХХК ажилласан юм.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР