ЦЕГ: Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх асуудлыг шалгаж байна

0

Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байсан Орчлон сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаарх дуудлага мэдээлэл ирсэн эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад,

“Цагдаагийн байгууллагад иргэнээс гомдол мэдээлэл ирүүлсэн байна. Тодруулбал, “Манай хүүхэд Найрамдал зусланд амарч байгаад хоолны хордлгод орсон. Иймд уг асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Мөн холбогдох яаманд хандана” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *