Автобусны теле камер нэгдүгээр эгнээгээр зорчсон машинуудыг “ТОРГОНО“

0

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулжээ. Энэхүү камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулах юм байна. Уг зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж тухайн автобусны буудалд зогссон болон нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашиныг торгох юм.

Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгохоор хуульд заажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *