ХӨСҮТ: Найрамдалд амарч байхдаа хоолны хордлого болсон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн
Найрамдал зусланд амарч байсан, ахлах ангийн 30 хүүхэд хоолны хордлогод өртжээ. Тэд энэ сарын 30-нд ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Тэдний биеийн байдлыг тодруулахад “Хэвийн байна. Манай эмч нар урд шөнө 04.00 хүртэл ажилласан.
Тэд Найрамдал зусланд ажиллан, тэнд амарч буй бусад хүүхдээс асуумж, судалгаа авсан. Энэ зун хүүхдийн зусланд амарсан хүүхдүүд олноороо хордсон тохиолдол гараагүй, энэ анхных” гэж ХӨСҮТ-ийн хэвлэлийн ажилтан хэллээ.