Хөвсгөлд согтуурсан үедээ нэгийгээ хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Согтуурсан үедээ бусдын амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, нэгэн байгууллагын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ сарын 26-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна. Урьдчилсан байдлаар иргэн Т нь архи согтууруулах ундаа хамт хэрэглэж байсан иргэн Ц-г хувийн таарамжгүй харилцааны улмаас амь насыг нь хохироосон байж болзошгүй гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.