ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Баярсайханы Солонгоо үүрэгт ажлаа хүлээн авлаа

0

Баярсайханы Солонгоо өчигдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан.

Тэрбээр олон улсын бизнесийн хэлцэл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бөгөөд Монгол, АНУ-ын Нью-Йорк муж болон Англи улсад хуулийн зөвлөгөө өгөх эрхтэй хуульч юм. Мөн олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.

Б.Солонгоо нь Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургууль, Их Британийн Дандигийн их сургууль, АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *