Х.Нямбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлэх шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. 

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталжээ.

Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталжээ.

Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарсан. Ингээд энэ судалгааны дүнг үндэслэж бид нэр дэвшигчдээ тодрууллаа.

Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий. Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүд багтсан. Түүнчлэн өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүд бас бүрдсэн.

Энд нэг зүйлийг дурдахад, бид өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан” гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн МАН-ын хороо “Хотын сэргэлт”, “20 минутын хот” хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагаар хянуулж, нийслэлийн Сонгуулийн хороонд өргөн барьжээ. Ташрамд, 2024 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийн олонх нь 1980-1990 онд төрсөн аж. Тодруулбал,

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ:

1. Ж.Батбаясгалан

2. Б.Сэмжидмаа

3. Д.Ихбаяр

4. Ч.Мэндбаяр

5. Э.Энхтөр

6. Ө.Сумъяабаатар

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ:

7. Г.Ууганбаяр

8. Ч.Батзориг

9. О.Гэрэлт-Од

10. А.Баяр

11. Э.Одонтуяа

12. Б.Мөнхбаатар

13. Б.Галцог

14. Г.Жаргалсайхан

15. Т.Даваадалай

16. Ү.Оюунзул

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ:

17. Ц.Баттөр

18. Ц.Төрхүү

19. Э.Хулан

20. Г.Батзориг

21. Б.Сэргэлэнбаатар

22. Х.Нямбаатар

23. Ж.Сандагсүрэн

24. Н.Баярчимэг

25. Б.Хуягбаатар

26. Г.Батбаяр

СҮХБААТАР ДҮҮРЭГТ:

27. М.Говьсайхан

28. Б.Ану-Үжин

29. Х.Алтай

30. Б.Дөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ:

31. Л.Хосбаяр

32. Г.Батсайхан

33. А.Амартүвшин

34. Д.Мягмар

35. Ж.Энхжаргалан

36. Б.Буянтогтох

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ:

37. Н.Мандуул

38. Л.Ариунтуяа

39. Б.Мөнхбат

40. З.Төмөртөмөө

БАГАНУУР ДҮҮРЭГТ:

41. С.Даваасүрэн

42. Т.Отгонболд

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ:

43. С.Эрдэнэбаяр

НАЛАЙХ ДҮҮРЭГТ:

44. Д.Наянбаяр

45. Д.Отгонсүрэн

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *