Нийтийн тээврийн автобусанд арилжааны бүх банкны картыг уншдаг боллоо
- Нийтийн тээврийн автобусанд төлбөрийн хоёр төхөөрөмж бий болжээ.
- Шинэ төхөөрөмж дээр гадаадын иргэн ч виза картаараа автобусаар үйлчлүүлсний төлбөрөө төлөх боломжтой аж.
Ажлын өдөр 1,191 автобус, амралтын өдөр 945 автобус иргэдэд үйлчилдэг байна.
Нийтийн тээврийн автобусанд төлбөрийн хоёр төхөөрөмж бий болжээ. Нэг нь “Улаанбаатар смарт карт” компанийн төхөөрөмж бол нөгөө нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны бүх банкны картыг уншдаг төхөөрөмж суурилуулсан байна. Шинэ төхөөрөмж дээр гадаадын иргэн ч виза картаараа автобусаар үйлчлүүлсний төлбөрөө төлөх боломжтой болжээ.
Ажлын өдөр 1,191 автобус, амралтын өдөр 945 автобус иргэдэд үйлчилдэг байна.