УИХ-ын чуулганыг гарамгай таслагчаар Д.Ганмаа тэргүүлж байна
МАН-ын жагсаалтын “лифтэнд” сууж УИХ-ын танхимд орж ирсэн Д.Ганмаа чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй, таслалтаараа 126 гишүүнийг тэргүүлж байна. Шинэ парламент тангараг өргөснөөс хойш УИХ-ын ээлжит бус чуулган 7 удаа хуралдаж Монголын улсын 2024 оны төсвийн тодотгол, намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.
Харвардын багш, боловсролтой, мөнгө хөрөнгө орлогоороо ч шинэ парламентд толгой цохиж буй Д.Ганмааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгосноор МАН-ын жагсаалтын ТОП-5 дотор багтсан талаар эх сурвалж мэдээлж буй. Эрүүл мэндийн асуудлаар иргэдийн өмнөөс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, чанга дуу хоолой байх болов уу гэсэн намынхаа хүлээлтийг ч тэрээр үл хүндэтгэн УИХ-ын ээлжит бус чуулганыг шалтгаангүйгээр 7 удаа тасалсан талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газар мэдээлжээ.