УИХ-ын дарга Монголбанканд ажиллав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанканд ажиллаж, тус банкны удирдлагууд макро эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Инфляц алгуур буурч байгаа тул бид бодлогын хүүгээ бууруулж, 11 хувь болгосон. Эдийн засгийн өсөлт 7.9 хувиас буурсан. Оны эцсээр өсөлт 6 хувь байх төсөөлөлтэй байна. Өнгөрсөн хавар 8 сая мал хорогдсон тул эдийн засгийн өсөлт саарсан. Уул уурхай, түүнийг дагаад тээврийн салбарын орлого өссөн.
Гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь манай импортын 3 сарын эрэлтийг хангана. Бид 2011 оноос хойш 12 тэрбум юанийг БНХАУ-ын Ардын банктай байгуулсан гэрээний дагуу ашигласаар ирсэн. Энэ нь Төв банкны өрөн дээр бичигдэж, нийт 2.2 тэрбум ам.долларын өр болсон. Бид одоогоор үүний талыг төлсөн. Гадаад валютын нөөц нэмэгдвэл бид Хятадын своп хэлцлийн өрийг богино хугацаанд барагдуулна. Монгол Улсын нийт өр 30-аад тэрбум ам.доллар байна. Үүний 7 тэрбум ам.доллар нь төрийн өр зээл гэв.
Ипотекийн зээлийн хүрээнд нийт зээлийн 20 хувийг л орон нутагт олгосон байв. Өнгөрсөн оноос орон нутагт зээлийг түлхүү олгох болсноор одоо нийт зээлийн 44 хувийг орон нутгийн иргэд авчээ.