В.Путин Монголд айлчилснаараа”Сибирийн хүч 2″ байгалийн хийн хоолойн хэлэлцээрт шинэ “хөзөр” атгасан гэв үү

0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ долоо хоногийн
эхээр Монгол Улсад айлчилсан билээ. Тэгвэл энэхүү
айлчлалаар тэрбээр БНХАУ-тай хийж буй “Сибирийн
хүч 2″ байгалийн хийн хоолойн хэлэлцээртээ цаашид
ашиглах “шинэ хөзөр” атгасан гэсэн гарчигтай
мэдээлэл хойд хөршийн ура.ру цахим хуудаст
тавигджээ.
Сэтгүүлч Даниил Глухов нийтлэлийнхээ эхэнд
В.Путин Улаанбаатарт ирээд хийсэн хамтарсан
мэдэгдлээс”…Байгалийн хийн салбарт хамтран
ажиллахыг ирээдүйтэй салбар гэж үзэж байна. Орос,
Монгол, Хятадыг холбох 1000 орчим км урт “Союз Восток” байгалийн хийн хоолойн зураг төслийн
ажлыг бүрэн дуусгана. Одоо тус төслийн улсын
хяналтын дүн шинжилгээ хийж, байгаль орчин
экологийн нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна.
Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн
дамжуулан өнгөрүүлэх төдийгүй, Монголын
хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжийн
талаар яригдаж байна. “Газпром” компани байгалийн хийгээр хангахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн…”
гэсэн хэсгийг иш татаад “Энд Оросын хийг Монгол
Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх
төдийгүй, Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр
хангах боломжийн талаар яригдаж байна” хэсэг
хэсгийг онцлон тайлбарласан байна.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар саяхан 2028
он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахдаа
“Сибирийн хүч 2”-ыг оруулаагүй хэдий ч В.Путин
дээрх үгийг хэлснээрээ монгол Улсыг хэлэлцээрт
идэвхтэй байр суурьтай байгааг харуулсан гэнэ.
өөрөөр хэлбэл БНХАУ-ОХУ хоорондоо тохирох л юм бол хэлэлцээрт эргээд ороод ирэх нь тодорхой”
хэмээн нөхцөл байдлыг маш оновчтой дүгнээд “ОХУ
барууны орнуудад нийлүүлэх байгалийн хийн хоолойн
хэмжээгээ 130 тэрбум шоо метрээр багасгасан.
Цаашдаа барууныхан байгалийн хий авахаа боливол
олборлолтоо улам багасгах шаардлагатай болно.
Бээжин энэ нөхцөл байдлыг өөрсдийн давуу тал гэж
үзэж, хэлэлцээрийг өөртөө ашигтай эргүүлнэ гэж
найдаж буй. Гэвч ОХУ-ын талаас, БНХАУ мөн
барууны орнуудтай өрнуулж буй тэмцлээ хурцатгаж
байгаа тул байдал даамжирвал нөхөрсөг бус
харилцаатай улсууд /Катар, Африкийн зарим улс,
Авсрали, АНУ/ нүүрс, устөрөгчийн бүтээгдэхүүний
нийлүүлэлтээ зогсоох боломжтой гэж харж байна.
Үйл явц ингэж өрнөвөл Бээжингийн хувьд эрчим
хүчний бүтээгдэхүүн, түүхий эдээ хойд талаасаа хангах
нь илүү эрсдэл багатай болж хувирна. Бээжин үүнийг
ойлгох хүртэл хугацаа шаардагдах ч ямар ч байсан
хийн хоолой баригдах нь л баригдана. Тэр болтол дөрөв орчим жил шаардлагатай болов уу” хэмээн
бичжээ.

Данийл Глухов хийн хоолой барих хэлэлцээрт Монгол
Улс идэвхитэй байгаа, бид нягт хамтарч байгаа
гэдгийг харуулсан нь В.Путины хувьд хэлэлцээрийг
урагшуулах нэг алхам, хөзөр нь болсон гэж үзэж
байгаа бололтой. Учир нь, манай Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө Байгалийн хийн
хоолойн төслийг хасахад БНХАУ илүү хариу үйлдэл
үзүүлж, хэвлэлээр мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл хийн хоолойг нэг их сонирхохгүй
байгаа дүр эсгэн ашигтай байдал үүсгэхийг хичээж
байгаа гурван улс гурвуулаа төсөлд анхаарал
хандуулж байгаа гэдгийг В. Путины Улаанбаатарт
хийсэн айлчлал харуулчихжээ.
Ингэснээр ОХУ илүү итгэлтэй болсон байна. Харин
манай улсын хувьд, “Хоёр улс эцэслэн тохиролцож
найдвартай болоогүй тохиолдолд мөнгө зарцуулах нь тэнэглэл” гэсэн одоогийн байр сууриа хадгалах нь
хамгийн зөв болов уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *