Монгол Улсад энэ 7 хоногт
Есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд болох үйл явдлын тойм:
9-р сарын 9-нд: Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв, ОХУ-ын Спортын Анагаах Ухаан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэг хамтран “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт, семинарыг Төрийн өмчийн V байр, “Хүүхэд хөгжлийн төв”-д зохион байгуулна. Утас: 11-319888
9-р сарын 9-нд: МҮОНР-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт 11:30 цагт эхэлнэ.
9-р сарын 9-нд: The Lemons хамтлагийн цомгийн кассет хувилбарт шилжүүлснийг угтсан “Red Party болон Кассетны баяр” тоглолтын хэвлэлийн хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Cafe Park-д 15:00 цагт болно. Утас: 80027839
9-р сарын 10-нд: Төрийн албаны тусгай шалгалт болно.
9-р сарын 10-нд: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах Урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д 14 цагаас эхэлнэ. Хамрах хүрээ: Утга зохиол, урлаг, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн орчуулгын байгууллага.
9-р сарын 12-нд: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах Урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д 14 цагаас эхэлнэ. Хамрах хүрээ: Орчуулагч хэлмэрчдийн эвлэл, холбоо, нийгэмлэг, орчуулгын товчоо.
9-р сарын 5-15-ны хооронд: Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл И-Монголиа системээр явагдана.
9-р сарын 9-13-ныг дуустал: Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын бүртгэл үргэлжилнэ.
9-р сарын 13-15-ны өдрүүдэд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно.
9-р сарын 9-18-ныг дуустал: Монголын Солонгос зах зээлийн Аялал жуулчлалын МОКТА холбоо, Солонгос хэлний хэлний хөтөч орчуулагчдын нэгдсэн холбооноос Солонгосын Ургацын баярыг тохиолдуулан монгол үндэсний дээл хувцсаа өмсөж жуулчдад үйлчлэх аяныг өрнүүлнэ.
9-р сарын 11-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9-р сарын 11-нд: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.
9-р сарын 4-нөөс 10-р сарын 3-нд хүртэл: БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй “Цайны их зам” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
9-р сарын 11-нийг хүртэл: Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Германы RKB уран бүтээлчдийн холбоо, Монголын Урчуудын Эвлэл хамтран “THIS IS NOW” үзэсгэлэнг дэлгээд буй.
9-р сарын 13-ныг хүртэл: “Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлын хүрээнд Үндэсний номын санд дэлгэсэн “Манж ном бичиг” үзэсгэлэн үргэлжилнэ.
9-р сарын 13-ныг хүртэл: “Эх хэлний дархчууд” сэдэвт эрдэмтэн зохиолчдын гар бичмэл, хөрөг болон гэрэл зураг, ном бүтээлээс дээжлэсэн үзэсгэлэн Үндэсний номын сангийн шинэ салбарын үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно.
9-р сарын 14-нд: Монгол Францын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
9-р сарын 16-ныг хүртэл: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
9-р сарын 18-ныг хүртэл: “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.
Орон нутагт:
9-р сарын 10-нд: “Дижитал Дархан” нээлттэй хаалганы өдөрлөг болно.
9-р сарын 13-нд: “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болно.
9-р сарын 12-13-нд: Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнд соёлын 18 байгууллагын спортын тэмцээн зохион байгуулна.