БНСУ-д ажиллах ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдийн анхааралд
Монгол Улс, Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг дотоодод зохион байгуулах чиг үүрэгтэй илгээгч цорын ганц хууль ёсны байгууллага бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар юм. Энэ талаар бэлтгэсэн ярилцлагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгвэл энэ жил буюу 2024 онд тус улсад гэрээтээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хариу өнгөрсөн сард гарсан. Харин өнөөдөр ур чадварын шалгалтын дүн гарчээ.
Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэд шинжилгээ өгч, үүний дараагаар хөдөлмөрийн биржид бүртгэгдэх юм.
Шалгуулагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийг тогтмол авч хуваарийн дагуу шинжилгээгээ өгөхийг зөвлөж байна.