Замчид бродюр солих асуудлыг улстөржүүлэхгүй байхыг хүслээ
Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос бродюрын асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед бродюртой холбоотой асуудлыг улстөрчид их ярьснаас болж нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж байгаатай холбоотой мэдээлэл хийж байна гэж тайлбарлалаа.Замчин залуучуудын холбооны гишүүн: Улс төрөө замчдаас хол байлгаач гэж хүсмээр байна. Чулуун хашлагийг урдаас захиалж байгаа цөөхөн хэдэн чулууны компани байдаг. Мөн сүүлийн үед бетонон хашлага шаардлагад нийцэхгүй, богино настай байна. Сөүлийн гудамж, Энхтайвангийн өргөн чөлөө, Төв шуудангийн урдуур 20 жил болсон ч солиогүй чулуун хашлагатай явж байгаа. Бетонон бродюр 2-3 жилд солих шаардлагатай болдог. Чулуун хашлага 50 жил түүнээс дээш насжилттай. Чанарын хувьд асар ялгаатай гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэдийгээр бетонон хашлагаас хоёр, гурав дахин үнэтэй ч чулуун хашлагаар соливол 20, 30 жил болоход эвдрэхгүй байх баталгаатай. Манай улсад л хэрэгтэй.Хятадаас замын компаниуд зураг төсөлд тусгасан чулуун хашлагаа авч хийх гэхээр хашлаганы мафи улс төрийн тоглоомд ороод байгаа нь бидэнд харамсалтай байна. Замчид бол үе үеийн Засгийн газартай хамтарч, төсвийн мөнгийг баялаг болгодог салбар. Сүүлийн үед замын салбарыг муу нэртэй болгож байна. Аль ч улсад алдаж, онож байж л суралцдаг. Нийслэлийн замын 70-80 хувь шинэчлэгдэх шаардлагатай байгаа. Тэгэхийн тулд бродюраа заавал солих хэрэгтэй. Хятадаас 36 мянган төгрөгөөр нэг бродюрыг худалдаж авдаг. Бродюрын татвар бол 30 хувь байдаг. Нэг бродюранд 20900 төгрөгийн татвар гаальд төлж байгаа. Тээврийн зардал нь нэг машинд 27 тонн ачдаг, тэгэхээр нэг машинд л таван сая төгрөг болдог. Тиймээс нэг бродюр 25 мянган төгрөгөөр Улаанбаатар хотод ирдэг гэсэн үг. Зөвхөн Улаанбаатар хотод ирэхэд 83 мянган төгрөгөөр орж ирдэг. Түүнчлэн, 1998 оноос хойш Улаанбаатар хотод засвар, шинэчлэл хийгээгүй. Тэгээд 15 жилээс дээш болсон болохоор бүх бродюруудыг өндөрлөх шаардлагатай болсон. Байнга зам засдаг, засвар хийгддэг. Гэхдээ одоо 15-аас дээш болсон замууд дээр шинэчлэл хийж байгаа. Бага тойруугийн замыг 2011-2012 онд чулуун хашлагатай болгосон. Анзаараад үзээрэй, илүү сайхан болсон. Одоо Их тойруугийн замуудыг шинэчилж байна. Дараа жил хорооллын зам руу орно гэлээ.