Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

0

Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 9-18-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. 

Есдүгээр сарын 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орно. Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэн хөрсөн дээр цочир хүйтрэх юм байна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулав. 

Есдүгээр сарын 15, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх төлөвтэй байна. Есдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *