“Нэгүүн.мн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг 3 жил ХОРИХ ЯЛ, Л.Баяржаргалыг 36 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ

0

“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалд 36 сая төгрөгийн торгох ял, Б.Анхбаярт 3 жилийн хорих ял, 1,5 сая төгрөгийн торгох ял шийтгэжээ.

Сануулахад, Л.Баяржаргал, Б.Анхбаяр нар нь мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр Л.Батаахүүгийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг “Нэгүүн.мн” сайтаар “Хийдийн тэргүүн лам хүчин үйлдэж л байг уу” гэх гарчиг бүхий шууд бичлэгээр олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдсон байдаг.

Хорих ял авсныхаа дараа сэтгүүлч Б.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа “Ажлаа хийж яваад 3 жилийн хоригдох ял авлаа. Хавдартай хүнийг хориж чаддаг” гэж бичсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *