УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөөг танилцууллаа

0

УИХ-ын 2024-2028 стратеги төлөвлөгөө болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 50 гаруй ажлын хэсгийн талаар УИХ-ын тамгын газрын удирдлагууд өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган 12 өдөр үргэлжилж, 7 удаа нэгдсэн хуралдаанаар 39 хууль, тогтоолыг баталсан. УИХ-ын даргын захирамжаар 53 ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулсан байна. Тухайлбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсэг тус тус байгуулагдаж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах юм байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж

Улсын Их Хурал 2002, 2019 онд нийт 2 удаа стратеги төлөвлөгөө баталж байсан. Энэ удаагийн 9 дэх Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан, намын бүлгийн дарга нар, гишүүд болон УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан байгуулагдсан байна.

Зак: Улсын хэмжээнд 840 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 400 орчим нь идэвхтэй хэрэглээнд байдаг гэсэн судалгаа бий. Хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр буюу дүрэм, журмууд, ойлгомжтой бус, ноцтой зөрчил бүхий эрх зүйн актуудыг цэгцлэх цаг нь болсон тул дээрх ажлын хэсгүүд болон УИХ-ын хянан, шалгах чиг үүрэг бүхий нэгжид ирсэн гомдол, мэдээлэл, судалгааны дүнд үндэслэн ажиллана хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Ирэх 2025 оны төсвийн төслийг D-Parliament цахим талбарт байршуулж, иргэдээс санал авч эхэлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *