Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авав

0

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 32 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.1 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2024 оны судалгаа”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажлыг гүйцэтгэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *