Махчин загас барих УАШТ болж, ДАШТ-д оролцох багийг бүрдүүллээ

0

Монголын загасчдын холбоо, Загасчдын спортын “Найзууд” клуб хамтран 2024 оны Эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих (cпиннинг) УАШТ-ийг энэ сарын 7, 8 өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хэрлэн голын баруун эрэг дээр зохион байгууллаа.

МЗСХ, Загасчлалын спортын “Найзууд” клубээс 2024 оны Эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих (спиннинг) УАШТ-ийг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хэрлэн голын баруун эрэг дээр амжилттай зохион байгууллаа. УАШТ-д Хүүк-1, Хүүк-2, Найзууд, Фишинг бади, Хөх тул, Чандмань, Кровн брос, Улаанбаатар, Номадс-1, Номадс-2, Цэнгэг, Номадс-3, Чоно, Хангай, Хадран, Про-40, Копер бурбот гэсэн 17 баг өрсөлдөж авъяас чадвараа сорив.

Хоёр үеийн турш явагдсан УАШТ-д хувийн дүнгээр 1-р байранд Номадс клубийн Н.Чинбат, 2-р байранд Б.Оюунболд, 3-р байранд Хүүк клубийн М.Баттулга нар орсон бол багийн дүнгээр 1-р байрыг Номадс-1 баг, 2-р байрыг Хүүк-1 баг, 3-р байрыг Найзууд баг тус тус эзэллээ. УАШТ-д амжилттай оролцсон тамирчдаас 2025 оны Эрэг дээрээс спиннингээр хулд загас барих ДАШТ-д оролцох багийг бүрдүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *