Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу нүүлгэнэ

0

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2024.09.11/ гаргажээ.

Дээрх яамыг төвийн бүс рүү нүүлгэх танилцуулгыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хийж, дэмжсэн байна. Энэ асуудал нь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орж иржээ.

Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ, Засгийн газраас Шинэ Зуун мод хот байгуулах шийдвэр гаргасан. Шинэ Зуун мод хотод 500 мянган хүн амьдрахаар төлөвлөж буй. Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд харьяалагдах Кувейтын ам руу Засгийн газрын ордныг нүүлгэхээр шийдвэрлэсэн болохыг өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн Засгийн газрын ордныг Төрийн ордноос нүүлгэхгүй, яам, агентлагуудыг ч хамтад нь шинэ суурьшлын бүс рүү нүүлгэнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл яамдаас эхний байдлаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гарав. Энэ ажлыг ирэх 2025 оноос эхлүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *