Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

0

Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоонд багшийн өөрийн болон сургуулийн дотоод үнэлгээг оруулан шинэчлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс эхний байдлаар боловсруулсан саналыг яам болон харьяа нэгжүүдийн хурлаар хэлэлцлээ.

Одоогоор хэрэгжиж буй гүйцэтгэлийн үнэлгээнд оролцогчдын тоог цөөлж, багш, суралцагч, үнэлгээний багийн оноо, асуулгыг харгалзан дүгнэдэг байхаар саналд тусгасан байна. Мөн багшийн чадамж, үйл ажиллагаа болон суралцагчийн сурлага, мэдлэг чадварт гарсан ахиц, үр дүнг үнэн зөв дүгнэхийн тулд үнэлгээний даалгаврын цахим системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Урьдчилсан байдлаар бэлтгэсэн дээрх өөрчлөлтөд олон талын саналыг тусгаж, оновчтой шийдэл гаргахын тулд шаардлагатай төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, цаашдын ажлын төлөвлөгөөг сайтар боловсруулахаар болов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *