ТОДРУУЛГА: Сайжруулсан шахмал түлшийг 670 цэгээр худалдаалж байна

0

Өчигдрөөс /2024.09.15/ эхлэн шахмал түлшний борлуулалт эхэлсэн байна. Энэ галлагааны улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 цэгээр шахмал түлшийг худалдан борлуулах юм. Тэгвэл шахмал түлшний борлуулалтын талаар “Тавантолгой Түлш” ХХК-аас тодруулахад,

“Өнөөдрийн байдлаар 542 цэгээс ирсэн захиалгын дагуу 2610 тн шахмал түлш худалдаанд гараад байна. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байна. Шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг-н нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 96000 тонн шахмал түлшний нөөцтэй байна” гэх мэдээллийг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *