ДАРХАН-ШАРЫН ГОЛ ЧИГЛЭЛД ЗАМЫН ЭВДРЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

0

Тухайн эвдрэл гэмтлийг тогтооход Авто замын ус зайлуулах шуудууг хааж түр зам байгуулсан тул ус зайлуулах хоолойнууд бүрэн ажиллаж чадаагүй байна. Үүнээс үүдэж шар ус хуримтлагдан тухайн замд эвдрэл үүссэн байна.

📍 2023 оны 03 сарын 29-30 ны хооронд тус замын 8,2 дахь км-т 100 метр газар Шар усны үерээс болж авто замын хөвөө урссан мөн хэсэг газар замын зорчих хэсэг рүү 70-80см орж асфальтбетон хучилтыг хөндийрүүлсэн байна.
📍 2023 оны 03 сарын 30 нд сум орон нутгаас техник гаргаж шар усны голидролыг ус зайлуулах хоолой руу залсан байна.
📍 2023 оны 03 сарын 31 ны 10 цагт Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн чиглэлийн автозам дээр ажиллаж байна.
Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Дархан-Шарын гол чиглэлийн 3 багц ажлын 1-дүгээр багц буюу 17,2км хатуу хучилттай авто замд хамаарах юм.
Тус авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг:
2019-2020 онд “Төгс зам” ХХК гүйцэтгэсэн.
Ажлын зургийг – “Мөнхийн тод зам”ХХК,
Хяналтыг – “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ

Гэвч тухайн чиглэлийн автозамыг гүйцэтгэгч байгууллагын чанарын баталгаат хугацаа ДУУСААГҮЙ байгаа тул зам хариуцагч байхгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *