Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна
Монгол улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:
• 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү,
•3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн,
•2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.
Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад хандах юмуу ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас болох 72779090 дугаараар холбогдохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.