МИАТ ТӨХК БНСУ-ын SHINSEGAE DUTY FREE- дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ
МИАТ ТӨХК нь Өмнөд Солонгос улсын SHINSEGAE DUTY FREE- дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ. Тус дэлгүүр нь 2012 онд үүсгэн байгуулагдсан Солонгосын төдийгүй дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн брэндүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн, үнэт эдлэл, хувцас, электроник, хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй үнээр худалдан авах боломжийг олгодог Өмнөд Солонгос улсын тэргүүлэгч худалдааны сүлжээ дэлгүүр юм.
МИАТ ТӨХК-ийн үйлчлүүлэгч 2024 оны 10-р сарын 1-ээс эхлэн нислэгийн тийз (boarding pass), болон e-ticket-ээ ашиглан SHINSEGAE DUTY FREE дэлгүүрийн дараах салбаруудаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
- Shinsegae Duty Free Myeongdong салбар,
- Shinsegae Duty Free Incheon International Airport (T1,T2) салбар
- Shinsegae Duty Free Busan Store салбар
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.miat.com/pagecontent.php?pageId=311&lang=mn