Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл ШИНЭЭР ХҮСЭХ, ХЭЛБЭР ӨӨРЧЛӨХ, ХУГАЦАА СУНГАХ үйлчилгээний хураамж төлөх данс шинэчлэгдлээ
“Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэх шинэчлэгдэж, Гадаадын иргэн, харьяатын газар гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг хариуцна.
Иймд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оршин суух зөвшөөрөл ШИНЭЭР АВАХ, СУНГАХ тохиолдолд үйлчилгээний хураамжийг Төрийн сан банкны 100900012003 дугаартай данс бүхий “Гадаадын иргэн, ХГазар” хүлээн авагч нэрээр, гүйлгээний утга дээр Цахим хүсэлтийн 11 орон (xxxx-xxx-xxxx) бүхий дугаарыг оруулж 1 хүний 7$ (Монгол Банкны тухайн өдрийн ханш)-оор тооцож гүйлгээгээ хийнэ үү.
Санамж
- Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар, мөн оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар авч ирж, хураалгана.
- Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.
- 2023. 04.01-ээс өмнө олгогдсон оршин суух үнэмлэх хүчинтэй хугацаандаа хүчин төгөлдөр бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.
- 2023. 03.31 хүртэл ирсэн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шийдвэрлэн олгоно.