АЭБ-ийн сайд Ц.Туваан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Бөөрөлжүүтийн 600МВт-ын цахилгаан станцын нээлтэд оролцлоо
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний
сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан
сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын
цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын
цахилгаан станц ашиглалтад орж Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнийн хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн
сайд Ц. Туваан станцын бүтээн байгуулалт, үйл
ажиллагаатай нь танилцлаа.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр
хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум
төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбумтөгрөгийн н хөрөнгө оруулжээ.
Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг
зарлаж, эдийн засгаа 2 дахин тэлэх томоохон зорилт
дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин
чадлыг нэмэгдуулэхэд Засгийн газар анхаарч
ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний
реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул
уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр
төлөвлөж байна.
Энэ том ажлын эхлэл Монгол Улсын сүүлийн 30
жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн
байгуулалт Бөөрөлжүүтийн цахилгаан станц
ашиглалтад орж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин
чадал бүхий 4 блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок
2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол
Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг
найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1,040 шинэ
байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бус бий болгохоор зорьж буй юм.