Mining Week&MinePro-2024 олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэн эхэллээ

0
Mining Week&MinePro-2024 олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэн эхэллээ

Өнөөдрийн хуралдааны тэргүүн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” сэдвээр хэлэлцүүлсэн бол удаах илтгэлийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлага” сэдвээр үргэлжлүүллээ.

Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уул уурхайн долоо хоног” /Mongolian Mining Week 2024/ арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гурав дахь жилдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байна.

May be an image of 2 people, newsroom and text

“Mining Week 2024” арга хэмжээний эхний өдрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүд, Гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдуудын төлөөлөл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн дарга нар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид оролцож байна.

May be an image of 10 people and text

Энэхүү арга хэмжээг 2024 онд зохион байгуулагчдын зүгээс “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж дэлхийн эрдэс баялгийн салбарын шинэ хандлагууд болох эрчим хүчний ногоон шилжилт, чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ болон манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “MinePro” үзэсгэлэн экспогоор өргөжүүлэн зохион байгуулж буйгаараа онцлог юм.

May be an image of 1 person and text

Өнөөдрийн хуралдааны тэргүүн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” сэдвээр хэлэлцүүлсэн бол удаах илтгэлийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлага” сэдвээр үргэлжлүүллээ.

Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, түүнийг дэмжих төрийн бодлогыг УИХ-ын гишүүн, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайд Т.Доржханд танилцуулсан бол УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин сэдвээр ээлжит илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

May be an image of one or more people and crowd

“Уул уурхайн долоо хоног” чуулганаар 4 хоногийн хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, тэрбум мод, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг бүх талын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээр хөтөлбөрт тусган ажиллаж байгаа бол “Minepro” үзэсгэлэнд Монгол, Их Британи, Канад, Солонгос, Япон, Казакстан, БНХАУ зэрэг Франц, Чех зэрэг 10 гаруй улсын эрдэс баялгийн салбарын 250 гаруй ханган нийлүүлэгч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч нар оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг манай улсын эрдэс баялгийн салбарын оролцогч талуудад сурталчлан танилцуулахаар ажиллаж байна.

May be an image of 4 people, crowd and text

Мөн дэлхийн 20 гаруй улсын 300 гаруй зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 5000 гаруй төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэж байна.

May be an image of 8 people, speaker, crowd and text
May be an image of 2 people

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *