БУЛГАН: “Тамна” олон улсын соёлын фестивальд Монгол Улс 3 дахь удаа оролцож байна

0

БНСУ-ын Чэжү хотод зохион байгуулж байгаа “Тамна” олон улсын соёлын фестивальд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож байна.

Тамна соёлын феставальд дэлхийн улс орнууд өөрсдийн үндэсний ёс заншил, урлаг уран сайхны өв соёлоо сурталчлан таниулдаг аж. 

Энэ фестивалийг 1961 оноос хойш 63 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс 3 дахь удаагаа оролцож байна. 

2022 онд БНСУ-ын Чэжү хотод 61 дэх удаагийн Тамна олон улсын соёлын фестиваль зохион байгуулахад Монгол, Герман, Бразил, Хятад, Филиппин, Солонгос улсын 200 гаруй уран бүтээлч оролцож байжээ.

2023 онд БНСУ-ын Чэжү хотод 62 дахь удаагийн “Тамна” соёлын фестивальд Монгол Улсаас Д.Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын 15 уран бүтээлч оролцсон бөгөөд Монгол, Япон, Хятад, Бразил, Вьетнам, БНСУ-ын уран бүтээлчид үндэсний соёл, уламжлалаа сурталчлан таниулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *