Ye солигдох явцыг хурдасгаж, залуу мэргэжилтнүүдээр сэлгэх улс төрийн соёлыг ХҮН нам бий болгоно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль энэ Баасан гараг / 2024.10.11/-т болно. Ye үеийн хотын дарга нар хотын суурь хөгжлийн асуудлуудаас зугтаан, гал
унтраан түр аргалах байдлаар ажилласаар ирсний
уршгаар өнөөгийн Улаанбаатар хотын бугшсан
асуудлууд бий болсныг хөндөж, “МЭРГЭЖИЛТНҮҮД
ӨӨРЧИЛНӨ” уриатайгаар, урбанист Э.Золзаяа гэх
эмэгтэй даргаараа удирдуулан ХҮН намын баг энэ
удаагийн орон нутгийн сонгуульд оролцож байна.
Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хуралд гурвуулаа хэмээн цөөдөлгүй
ХҮН намын бүлгээ байгуулж сөрөг хүчний үүрэг
гзйцэтгэн ажилласаар энэ оны УИХ-ын ээлжит
сонгуулиар хоёр нь парламентын гишүүн болж өмнөх
амжилтаа ахиулан, үлдсэн нэг нь улс төрийн шинэ
соёлыг түгээнэ хэмээн мэдэгдсэн УИХ-ын гишүүн
П.Наранбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д. Гантулга нартай
ярилцлаа.
Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Хүмүүс УИХ-
ын сонгуулийн үеэр ихээхэн шуугидаг ч орон
нутгийн сонгуулийг барагтаа тоодоггүй. Тэгвэл орон
нутгийн сонгуулийн ач холбогдол юу вэ? Энэ
сонгуулиар иргэд өөрсдийг нь аль түвшинд, хэрхэн
төлөвлөх хүмүүсийг сонгодог вэ?
П.Наранбаяр: Орон нутгийн сонгууль бол иргэдэд
хамгийн ойр, чухал сонгууль. Яг иргэдийн өмнө
тулгарч буй асуудлаар дуу хоолой нь болж, үүний
төсвийг хэлэлцдэг, төсвийн зарцуулалтад хяналт
тавьдаг төлөөллийг сонгох үйл ажиллагаа.
Нийслэлийн өмчид Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлаар дамжуулан хяналт тавих эзэд
нь иргэд өөрсдөө юм. Ийм чухал сонгуулийн санал хураах өдөр ирц маш бага хувьтай байдагт хувьдаа их
сэтгэл дундуур байдаг. Яг өөрсдийнх нь дуу хоолой,
төлөөлөл болох хүмүүсийг сонгодог энэхүү сонгуульд
иргэдээ идевхтэй оролцоорой гэж уриалья.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ХҮН нам
“Мэргэжилтнүүд өөрчилнө” уриан дор өрсөлдөж
байна. Юуг өөрчлөх вэ?
Д.Гантулга: Ерөөсөө орчноо өөрчилье гэж байгаа
юм. Орчин буюу хүн гэрээсээ гарахад л гудамж,
талбай ямар байх ёстой, тийм болгож өөрчилнө.
Хотын хөгжил гэхээр эрх баригч нам маш том том
төсөл ярьдаг. Биднийг 2020 онд төлөөлөгч болон гарч ирж байхад түгжрэлийг 100 хувь хүртэл бууруулна гээд дүүжин тээвэр, LRT ярьж л байсан, дараа нь метро болсон. Ийм агаарын зүйлс ярьж байгаа нь өөрөө хүнээсээ холдчихсон Орон нутгийн сонгууль бол УИХ-аас ч илүү иргэдэд хамгийн ойр сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг “ардчиллын сургууль” гэгддэг.
Наранбаяр: Францын нийслэл Парис хотод
“Champs-Élysées” гэх гудамж бий. Энд дэлхийн
загварын жишиг болохуйц ганган хүмүүс алхаж
явдаг. Товчхондоо “Champs-Élysées” гудамжаар
алхаж буй мэт ганган хүн шавар шалбааг дээгүүр
алхаад явж болохгүй гэдэг л утгатай зүйлийг ярьж
байгаа юм. Улаанбаатар хотод төсөв дутаагүй, эрх
мэдэл дутаагүй. Сэтгэлтэй, мэдлэг туршлагатай
мэргэжилтнүүд л дутагдсан. Өмнөх орон нутгийн сонгуулиар иргэдийн төлөөлөл болон сонгогдож, асуудал ихтэй Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа юунд анхаарч, ямар бодлогооор ажиллаж байсан бэ?
Д.Гантулга: Зарчмын шинжтэй, томоохон хэд хэдэн
асуудал байсан. Нэгдүгээрт, бид Улаанбаатар хотоо
ногоон байгууламж ихтэй, явган хүн алхах, дугуйт
хэрэгсэлтэй зорчих замтай хот болгохын төлөө
бодлогын хувьд бүхий л саналаа гаргаж ажилласан.
Тухайлбал, Хүүхдийн паркийн газрыг нийтийн
эзэмшилд авахад иргэдтэй хамтарч тэмцэхээс
эхлүүлээд тохижуулж дуусах хүртэл бид манлайлж
ажилласан. Тухайн талбайд “Рио тинто Монгол” компани нийгмийн хариуцлагын хурээнд цэцэрлэгт
хүрээлэн байгуулах ажилд одоогийн НИТХ-ын
сонгуульд багаа удирдан нэр дэвшиж буй
Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа
“Creative 100” клубээрээ дамжуулан манлайлж
оролцсон. Энэ бол ХҮН нам яаж ажилладгийн тод
жишээ, эхнээс нь дуустал тууштай ажилладаг.
Хоёрдугаарт, хотоо сайхан болгохоос гадна
нийслэлчүүд айх аюулгуй амьдрах ёстой. 2023 оны
зуны үерийн асуудал байна. Үерийн далан, үерийн
байгууламж барих ажилд ХҮН намын төлөөлөгчид 2022 оноос эхлээд л дуу хоолойгоо хүргэж ирсний үр
дүнд өнөөдөр Сэлбэ гол дээрх далангийн ажил
эхэлсэн байна. Гуравдугаарт, төрд гарсан томоохон
хулгайг илчлэхэд ХҮН нам сөрөг хүчний үүргээ
гүйцэтгэж ажилласан. Жишээ нь “Цавчаа ногоон”
автобусны хэргийг илчилж, Монгол Улс Хятад руу
нүүрс экспортолдог хэр нь буцаагаад түүнийгээ 177
тэрбумаар худалдаж авах гэж байсан хагас коксжих
нүүрсний асуудал зэргийг олон нийтэд гаргаж
зогсоосон.
П.Наранбаяр: Бид ямагт иргэдийнхээ талд зогсож
ирсэн. Гарааш буулгаад тохижилт хийх гэж байсан
талбайд барилга барих гэж байсан тохиолдол гарсан.
Бөгс эргэх зайгүй бетонон ширэнгэ болчихсон 13-р
хороолол орчимд төрийн байгууллага нь өөрөө 16
давхар байшин барих гэж байсныг зогсоосон.
Өнөөдөр тэр газарт 240 хүүхдийн ортой цэцэрлэг
баригдаад уъүүд хаалгаа нээн, хүүхдээ хүлээн авч
байна. Иргэд лифт, байшингийн дээвэр, хана
туурганы асуудал, газрын маргаан гэх мэт олон
асуудлаар эсэргүүцэл, санал хүсэлтээ илэрхийлж
байхад бид үргэлж иргэдийнхээ талд дуу хоолой нь
болж ажилласан. “Эко констракшн” голын голдирлыг
өөрчлөөд шугам татах гэж байхад, төрийн нууцад
хамруулаад “Цавчаа ногоон”-оор улсын төсөв завших
гэж байхад бид л ярьж, ирүүлж, зогсоож чадсан.
ХҮН нам бол хүчтэй сөрөг хүчин НИТХ дахь ХҮН,
намын бүлэг гурвуулаа ч гучин хүн шиг ажилласан
гэж хүмүүст үнэлэгдээд байна. Ганзориг, Гантулга,
Наранбаяр гэсэн гурван төлөөлөгчийн үлдээсэн мөр
цагаан. Бид өөрсдийн сонгогдсон тойрогт нүүр
бардам эргэн очиж чадаж байна. Ингэж ажиллах нь улс төрийн зэрэг өв, эерэг соёл гэж харж байна.
Д.Гантулга та яагаад орон нутгийн сонгуульд
дахин нэр дэвшээгүй вэ?
Д.Гантулга: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр
дэвшиж буй залуус маань биднээс ч илүү эрчтэй,
хүчтэй мэргэжилтнүүд бий. Архитектор, хот
төлөвлөгч, инженер, эдийн засагчид тэдний дунд
олон байна. Хот төлөвлөлтөөр мэргэшсэн урбанист
Э. Золзаяа багаа ахалж байна. Ийм мундаг
мэргэжилтнүүд нэр дэвшиж буйд бид их сэтгэл өндөр
байгаа. Энэ утгаараа бид бусад намаас ялгаатай.
Жишээлбэл, Ардчилсан намын Д.Батцогтын багт
гурав, дөрөв дахь удаагаа нэр дэвшигчид байна.
Дараагийн үетэйгээ, залуучуудтайгаа байр суурь
булаацалдаад л байгаад байдаг. Олон удаа сонгогдон
ажиллаж байгаа хэр нь сонгогдсон тойрогт нь
иргэдийн тулгамдсан асуудал шийдэгдсэн зүйл
байдаггүй. Хурал чуулган дээр ч иргэдийнхээ төлөө
дуугарч байгаа зуйлгүй, дөжирсөн байдалтай
болчихсон байдаг. Бид ийм зүйл хийхгүй.
Улс төр бол нэг хүн нэг байрандаа, нэг албан тушаалдаа насаараа суугаад явдаг зүйл огт биш. Улс
төр бол сэлгэгдэж, өмнөхөөсөө илүү нь гарч ирж
байх ёстой салбар. Тэгж байж улс орон хөгжинө. Энэ
соёлыг бий болгохын төлөө дахин дэвшээгүй.
Биднээс илүү иргэдээ төлөөлж, өмнөх амжилтыг
илүү ахиулж, үр дүн гаргаж чадна гээд энэ залуус, тэр
мэргэжилтнүүдийг аймаг, нийслэл, сум, дүүргийн
иргэдийн төлөөлөл болгохоор илгээж байна.
П. Наранбаяр: Нийслэлд ХҮН намын бүлэг сөрөг
хүчин болж ажиллаж чадсан гэдгээ харууллаа,
Түүнийгээ залуу үедээ өгөх ёстой юм байна гэж
ярилцаж байв. Залуу үе гэдэг нь зөвхөн насны тухай
биш. Биднийг өвлөн орж ирэх XYН намын залуу
улстөрчдөд зайгаа тавьж егье гэдэг тухай л юм. Энэ
үгэндээ ч бүгд хүрсэн. Бид УИХ-ын сонгуульд
гурвуулаа нэр дэвшсэн. Хоёр нь УИХ-ын гишүүн
болж, нэг нь жагсаалтын 7-д бичигдсэн ч
харамсалтайгаар санал дутан, орж чадаагүй. Гэсэн ч
Д.Гантулга маань амлалтаа биелүүлж, дахин нэр
дэвшээгүй, сонгуулийн Ерөнхий менежерээр
ажиллаж байна. Өөрсдийн үүргээ биелүүлэн
ажиллаж чадсан орон зайдаа дараагийн үеийн
улстөрчдөө оруулж ирж байгаа нь бусад улс төрийн
намд байдаггүй үзэгдэл. Бид гурав сайн дураараа
үүнийг хийж байгаа. Энэ бол Монголын улс төрд үе
солигдох үйл явцыг хурдан авчрах зэрэг өвийг бий
болгож буй нэгэн соёл. Ингэснээр боловсон хүчин бэхжинэ. Хэн хожих вэ? Иргэд л хожно.
Ярилцсанд баярлалаа.