Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

0

2024 оны өвлийн Элсэлтийн шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна.

Бүртгэлийг нэг сарын хугацаанд eyesh.eec.mn цахим хуудсаар авах юм. Энэхүү шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон өнгөрсөн зун зохион байгуулсан элсэлтийн шалгалтад орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан бүх хүн хамрагдах боломжтой ажээ.

Шалгалтыг ирэх арванхоёрдугаар сарын 6-8-нд авна.

Шалгалтад бүртгүүлэхдээ:

Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.

3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/

Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно.

Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.

Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *