Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй
Дархан чиглэлийн зам эвдэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.
Энэ талаар Зам тээврийн дэд сайд Д.Халтараас тодруулахад тэрбээр “Дарханы зам эвдрээгүй. Олон нийтийн хэрэгслээр гарсан тухайн зураг нь Дархан-Шарын голын чиглэл дэх зам” гэлээ.
Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Дархан-Шарын гол чиглэлийн гурван багц ажлын нэгдүгээр багц буюу 17.2 км хатуу хучилттай авто замд хамаарах бөгөөд авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг 2019-2020 онд “Төгс зам” ХХК гүйцэтгэжээ.
Тухайн эвдрэл гэмтлийг тогтооход авто замын ус зайлуулах шуудууг хааж түр зам байгуулсан тул ус зайлуулах хоолойнууд бүрэн ажиллаж чадаагүй байна. Үүнээс үүдэж шар ус хуримтлагдан тухайн замд эвдрэл үүсчээ.
2023 оны гуравдугаар сарын 29-30-ны хооронд тус замын 8,2 дахь км-т 100 метр газар шар усны үерээс болж авто замын хөвөө урссан мөн хэсэг газар замын зорчих хэсэг рүү 70-80см орж асфальтбетон хучилтыг хөндийрүүлсэн байна.
Өнөө өглөө 10 цагт Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн чиглэлийн авто зам дээр ажиллаж байгаа аж.