СУДАЛГАА: Монголд гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн  тулгамдсан асуудалтай байна

0

“Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” жил бүрийн аравдугаар сарын 10-нд болдог. Энэ жил “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриаг дэвшүүлжээ. Тус өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Бид тодорхой судалгаанууд хийж, сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлаа үнэлсэн. 6-14 настай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд судалгаанд оролцсон гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн  тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарсан.Мөн манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт байна. Жилд дунджаар манай улсын 500 орчим хүн амиа хорлодог байна. Энэ бүхэн бидний сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг анхаарах шаардлагатайг харуулсан тоо баримтууд” гэлээ.Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй байна гэсэн судалгаа байдаг. Үүний 80 гаруй хувийг бага болон дунд орлоготой улсын иргэд эзэлж байна.Монгол Улсын хэмжээнд 2013-2019 оны хооронд хийсэн судалгаагаар:-Сэтгэл түгших эмгэг 18.4-Нойрны эмгэг 17.5-Архаг ядаргаа 16.2-Тайлбарлаж боломжгүй биеийн зовуурь шаналгаа 11.9 хувьтай байна. Ялангуяа, Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг маш өндөр хувьтай гарсан.ДЭМБ-аас ажлын байран дээрх сэтгэцийн эрүүл мэндийн дэмжсэнээр нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж, заавар гаргажээ. Ажлын байрны орчныг эрүүл, эерэг байлгахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Д.Оюунсүрэн: Хөдөлмөрлөх насны хүмүүсийн амьдралын хугацааны гуравны нэг нь ажлын байран дээрээ өнгөрдөг. Ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлэх нь удирдлага, хамт олны уур амьсгал, бүхий л хүчин зүйл нөлөөлж байдаг.Цар тахлаас үүдэлтэйгээр нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал анхаарал татахуйц хэмжээнд хурцдаж байгаа. Тэр дундаа ажиллагсдад нэлээд хөнөөлтэй туссан. Түүнчлэн манай улсад бүртгэгдэж байгаа амиа хорлож нас барж байгаа тохиолдол огт буурахгүй байна. Дийлэнхийг хөдөлмөрлөх насны залуучууд эзэлдэг. 2022 оны мэдээллээс харахад,

  • 20-24 насны таван хүн тутмын нэг,
  • 15-19 насны хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлож нас барсан гэсэн дүн мэдээ байна. Энэ нь хөдөлмөрлөх насны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь маш чухал асуудал гэдгийг харуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *