Монголын анхны эмэгтэй легионер О.Хулан гэж хэн бэ?

0

Монголын 3×3-ын эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан БНХАУ-ын дээд лигийн “Wuhan Cranes” багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа. Ингэснээр тэрбээр Монголын анхны гадаад улсын багт тоглох эмэгтэй легионер болж буй юм. Иймд түүний талаарх баримтуудыг хүргэе. Түүний хувьд 2017 онд МУИС-д элссэн цагаасаа эхлэн сагсан бөмбөгийн их айлд эргэлт буцалтгүй орж, өнөөдрийг хүртэл олон улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон залуу тамирчин юм.

БАРИМТ 1 Тэрбээр 1999 оны долоодугаар сарын 27-нд төрсөн. 

БАРИМТ 2 Түүний өндөр 180 см, жин 65 кг.

БАРИМТ 3 Тэрбээр МУИС-ийг санхүү, менежментийн чиглэлээр төгссөн.

БАРИМТ 4 ЕБС-ийн ахлах ангид байхаасаа сагсан бөмбөг сонирхож эхэлсэн. Харин оюутан болоод сагсан бөмбөгөөр тууштай хичээллэн, амжилт гаргаж, үндэсний шигшээ багийн гишүүн болжээ. Тухайлбал, 18 настай байхдаа их сургуулийн шигшээ багт орж, сагс тоглож эхэлжээ.

БАРИМТ 5 Тэрбээр 2020 оны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож, багаараа шагналт наймдугаар байрт шалгарчээ. Тэгэхдээ тэр тугч хийж байлаа. 

БАРИМТ 6 Тэр 23 нас хүртэлх насны ДАШТ-ий тавдугаар байрын шагналтай.

БАРИМТ 7 О.Хулан ахаасаа хамгийн их үлгэр дууриал авдаг бөгөөд Малдив улсад болсон Азийн клубуудын АШТ-ээс ахтайгаа хамт медаль авсан. Мөн хоёулаа MGL3X3 лигт түрүүлсэн. Түүний ах одоо “Эрдэнэт Майнерс” багт зүтгэдэг.

 БАРИМТ 8 Түүний хувьд NBA-ын тоглогчдоос Стефин Карриг шүтдэг.

БАРИМТ 9 Тэрбээр  гадаад улсын багт тоглох анхны Монгол тоглогч буюу легионер болж байна. Тухайлбал, О.Хулан зургаадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож 3-р байр эзэлсэн. Тэмцээний үеэр Ухань хотын  “Wuhan Sanfran” багийг 21-12 харьцаагаар хожсон юм. Ийнхүү тэдний хараанд өртжээ.

 БАРИМТ 10 WCBA нь Хятадын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лиг бөгөөд CBA (Chinese Basketball Association) буюу Хятадын сагсан бөмбөгийн холбооноос зохиодог. Одоогоор лигт 17 баг тоглодог. Тэдний нэг нь Wuhan Cranes буюу “Wuhan Shengfan” юм. Ухань мужийн төлөөлөл бөг өнгөрсөн улиралд лигтээ 14-р байр эзэлж байсан баг аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *