Орцонд бусдыг алгадаж, зодсон хүүг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ

0

Цахим орчинд цацагдсан байрны орцонд хүүхэд алгадаж, биед нь халдаж буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 16 настай “Т”-г, үл таних 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд алгадаж, зодсон нь тогтоогдсон байна.

Бусдын биед халдаж буй иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж 16 настай “А” үйлдсэнийг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *