САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нэг хувийн сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хоёр үнэт цаасны компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, нэг хувийн сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Мөн хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах болон үнэт цаасны андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор, нэг компанийн гаргасан энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах болон нэг хамтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцлоо.
Харин даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, даатгалын байгууллагад аудит хийх эрхийг нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан компанид, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хадгаламж, зээлийн хоршоонд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компани, нэр бүхий дөрвөн иргэнд олгохоор тус, тус шийдвэрлэв. Мөн нэг компанийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ.