Л.Оюун-Эрдэнэ: Цаашид багаар нь сонгож, багаар нь хариуцлага тооцдог болох ёстой

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгч, мэдээлэл хийлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Юуны өмнө иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Саналаа өгнө гэдэг бол төрийн эрх барих байгууллагад иргэний хувьд оролцож буй чухал хэлбэр. Тийм учраас парламентын сонгуультай адил идэвхтэй оролцохыг залуучууддаа уриалж байна.Парламентын сонгууль бол бодлогын сонголт байдаг. Түүнээс бүрдсэн Засгийн газар үндэсний хэмжээний бодлогыг явуулдаг. Энэ жилийн Парламентын сонгууль анх удаа 126 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Сонгуулийн үр дүнд парламентын 5 намтай, мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай, Ази тивдээ онцлог бөгөөд дэвшилттэй парламентын нэг болсон. Орон нутгийн сонгууль бол иргэдийн амьдралд ойрхон шийдвэрүүдийг гаргах сонголт гэж ойлгож болно. Тийм учраас иргэд өөрийнхөө амьдралд ойрхон, бодитой сонголт хийгээсэй.Бидний цаашдын анхаарах зүйл бол УИХ-ын сонгуультай хамт орон нутгийн сонгуулийг хамт хийх нь зөв гэж бодож байна. Энэ талаар бусад намуудтай зөвшилцөнө. Сонгуулийн хуулийг сонгууль дөхөөд хийхгүйгээр аль болох дэвшилттэй, нэг алхам ахисан түвшинд оруулах хэрэгтэй байна.Монголчууд бид сонгуулийн циклээс гарч чаддаггүй. Тийм ч учраас Засгийн газар хүчтэй зоримог шийдвэрүүд гаргаж чаддаггүй байсан. Цаашид дөрвөн жилд нэг л удаа сонгууль хийж, багаар нь сонгож, багаар нь хариуцлага тооцдог болох ёстой. Өнгөрсөн 30 жилийн соёлыг энэ сонгуулиар эцэслэж, дараагийн орон нутгийн сонгуулийг дэвшилттэй болгох тал руу хамтдаа анхааръя.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *