Тойм: Х.Баттулга хэт улайралдаа, Т.Доржханд эрх мэдэлдээ, Л.Гантөмөр хэнэггүйтэлдээ бүдэрч, Х.Нямбаатар хожив

0

Орон нутгийн сонгуульд 17,278 нэр дэвшигч өрсөлдөж, 8031 нь төлөөлөгчөөр сонгогдлоо. 

-Х.Баттулга ба Х.Нямбаатарын хүмүүсийн дэвшигчид

Ирэх дөрвөн жилд хотод хамгийн их бүтээн байгуулалт өрнөж, төсөв нь тэлнэ. Энэ утгаараа өөрийн хүмүүсээ хотод оруулах, эрх ашгаа хамгаалах шаардлага асар ихсэнэ. Иймд МАН, АН-ын зарласан НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөх 45 нэрсийн үнэ цэнэ бараг л парламенттай зэрэгцэж, нэр дэвших эрх хэдэн тэрбум хүрсэн гэгдсэн.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээсээ илүү онцлох дүр нь Х.Нямбаатар, Х.Баттулга нар байлаа.

АН-ын хорооны дарга Т.Батцогт голчлон НИТХ-д өрсөлдөх дүрүүдээ эрэмбэлжээ. Гэхдээ түүний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн өндөр нөлөө үзүүлэв. 45 нэр дэвшигчийн бараг тал хувийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга авчихсан.

Нөгөө талд нь МАН-ын дэвшигчдээ Х.Нямбаатар “базлаа”. Намынхаа томчууд, хотод нөлөө бүхий улстөрчдийн хүмүүсийг сайн хольж оруулж ирэв. Ингэхдээ томчууддаа маш бага боломж олгож, өөрийн хүслээр багаа зангидах гэж эрмэлзсэн.

Сурталчилгааны хугацаанд тэдний тулаан өрнөлөө. Х.Баттулгын багийнхан Хотын даргын ажлыг бүхэлд нь үгүйсгэж, бордюрын хулгай, зам засварын ажлыг ярьж орилсон. Х.Нямбаатар ч бууж өгөлгүй Х.Баттулга ба түүний багийнханы булхай, луйвартай нэгбүрчлэн үзэлцэв.

-Сурталчилгаа: А самбар хөглөрч, хөрөнгө их цацаж, хэрүүл уруул тасарсангүй-

УИХ-ын сонгуулиас илүү замбараагүй, эмх цэгцгүй, дуулиан шуугиантай, хартай хортой сурталчилгааны өдрүүд болов. Ямар сайндаа л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын сонгуулиас эмх замбараагүй, өндөр зардалтай, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж дургүйцлийг төрүүлсэн сонгууль болж байна” гэж товчхон дүгнэсэн.

Сурталчилгааны А самбар нь гудамж талбайд хаа сайгүй хөглөрч, урж тасдаж, баллаж сохолж, хулгайлж, Мөн сэтгүүл, сурталчилгааны хуудсаа тараахдаа айлуудын хаалга, үүдийг тогшиж амгалан тайван байдал ч алдагдуулав. Муухан инээдмийн киноноос л дээр элдэвтэй 16 хоног өнгөрлөө.

-Ирц: 2012 оноос хойших хамгийн бага ирцтэй сонгууль боллоо-

Улс даяар 2,107,291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,120,021 хүн саналаа өгсөн. Улаанбаатарын үндсэн сонгогч 1,005,132 байснаас 425,347 иргэн саналаа өгч 42,3 хувьтай өндөрлөв. Нийслэлчүүд ирцээрээ сүүл мушгилаа. Хамгийн өндөр ирцтэй нь Дүүргүүдээс хамгийн өндөр нь Багахангай 73 хувьтай, хамгийн бага нь Чингэлтэй 40,4 хувьтай байв. Аймгуудаас хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий байлаа. 2012 оноос хойших хамгийн бага ирцтэй сонгууль боллоо.

  • 2008 оны ИТХ-ын сонгуулийн ирц-59.01%
  • 2012 оны ИТХ-ын сонгуулийн ирц-52.9%
  • 2016 оны ИТХ-ын сонгуулийн ирц-60.44 %
  • 2020 оны ИТХ-ын сонгуулийн ирц-55.9%
  • 2024 оны ИТХ-ын сонгуулийн ирц-53.2%

Энэ удаагийн сонгуулийг ирцийн босгогүй болгосонтой холбоотой гэгдэж буй юм.

-Үр дүн: Х.Нямбаатар багцалсан багаар давшиж, Л.Гантөмөр намаа үл тоож, Т.Доржханд эрх мэдэлдээ ханав

НИТХ-д МАН 40, АН таван суудал авлаа. Үндэсний эвсэл, ХҮН нам суудал авч чадсангүй.

АН-ын ялагдалд Х.Баттулга ба Л.Гантөмөр нарын нөлөө өндөр байв. Хотод өөрийн хүмүүсээ оруулах гэсэн Х.Баттулгын хэт улайрал. Орон нутгийн сонгуулиар намынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй Л.Гантөмөрийн

ХҮН унасан шалтгаан нь УИХ-н сонгуулийн дараа МАН-ы өвөрт орсон явдал. Сонгогчид үүнд нь дургүйцээд саналаа өгөөгүй гэцгээж байна. Өөрсдийнх нь итгэл, найдварыг уландаа гишгээд сандал, ширээний төлөө урвасанд нь дургүйцсэн юм шүү. Өөрөөр хэлбэл, Т.Доржханд өөрийн зорьсон өндөрлөгтөө хүрч, намаа хаясан урвалт болсон.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *