Шадар сайд С.Амарсайханы нэр дэвшүүлсэн баг 100 хувь ялалт байгуулжээ

0

Нийслэлийн Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Налайх дүүргийн ИТХ-ын 25 суудлын төлөө 5 нам, 1 эвслийн нэр дэвшигчид өрсөлдсөнөөс МАН-ын нэр дэвшигчид 100 хувь ялалт байгуулсан байна. Мөн тус дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар сонгогджээ.

Ингэснээр ирээдүйд жишиг хот болон хөгжихөөр төлөвлөгдсөн Налайх дүүргийн иргэд Шадар сайд С.Амарсайханы багт бүрэн итгэл хүлээлгэж, үүрэг хариуцлага, хөгжлийн цулбуурыг найдан атгуулж буйгаа харууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *