НИТХ-ийн анхдугаар хурал боллоо

0

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааныг насаар хамгийн ахмад Г.Батсайхан төлөөлөгч даргалж явууллаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар сонгуулийн үр дүнгийн мэдээллийг хүргэж, үргэлжлүүлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох хүсэлтээ илэрхийлж, 10 нам, нэг эвслийн хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигч нарыг бүртгэсэн. Нийт 276 нэр дэвшигчийг бүртгэсэн. 36.2 хувь буюу 100 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа. Харин МАН 45, АН 44, Үндэсний эвсэл 26, ИЗНН 45, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 1, Иргэний хөдөлгөөний нам 6, ХҮН нам 44, Үнэн ба зөв нам 14, Ард түмний олонхийн засаглал нам 18, Иргэдийн оролцооны нэгдэл нам 25, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас 8 нэр дэвшигч оролцлоо” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот 1992 оноос хойш суурьшлаа зургаа дахин тэлж, хотын хүн ам гурав дахин өссөн. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн хоёр том асуудал нийслэлийн иргэдийн өмнө тулгарч буй. Бид энэ асуудлыг шийдвэрлэх хөгжлийн бодлого, төлөвлөгөөг 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ хөтөлбөрийг НИТХ-д танилцуулж батлуулна” хэмээлээ.

Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох бөгөөд хуралдаан үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *