ТУРКМЕНИСТАНЫ СОЁЛЫН ТӨВ ЦОГЦОЛБОРЫН УЛСЫН ТӨВ МУЗЕЙ, ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээнд тус улсын Соёлын Төв цогцолборын Улсын Төв музейд ерөнхийлөгч зочлон саатаж, хоёр улсын соёлын хамтын ажиллагааны гэрээ бичгүүдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин үзэглэж, Чингис хаан Үндэсний музейтай хамтран ажиллахаар тогтлоо.                              Тус музей нь 1998 онд байгуулагдаж Туркменистаны нутагт хүн үүссэн цагаас хойшхи XVII зууныг хүртэл археологийн голдуу дурсгал дээр суурилагдсан аж. 

​Туркменистаны газар нутгаас олдсон хот суурины туурийг сэргээн үзүүлж, шавар эдлэл, хүрэл эдлэл, шаазан, чулуун эдлэлүүдийг он дараалалын хувьд дэглэн үзүүлсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өмнөх үеийн Сельджукийн болон Хорезмын хаант улсын цэцэглэлтийн түүхийг харуулсан сонирхолтой дурсгалуудаас бүрджээ.     

Мөн Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд хамаарах шинэ Ниса, Мерв зэрэг хотуудын малтлагаас гарсан зарим дурсгалуудыг үзүүлсэн бөгөөд Согдын үеийн бурханы шашны зарим цуглуулга, хүн чулуу хадгалагдаж байгаа бөгөөд тус музейн захирал М.А.Чарыев, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар тусгайлсан уулзалт хийлээ.              

Уулзалтаар хоёр музейн хооронд хамтран ажиллах, Монголын эзэнт гүрний ул мөр, монгол дахь түрэгийн түүхтэй холбоотой дурсгалуудыг хамтран судлах, ирэх оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах “Монгол ба Бүс нутгийн үндэсний музейн нэгдсэн форум”-д оролцохыг урилаа.              Дашрамд сонирхуулахад, Туркменистан нь Цагаадай улс, Иль хаант, умард хэсэгтээ Алтан ордны түүхтэй холбоотой багагүй дурсгалтай бөгөөд Цагаадайн хэлийг ашиглаж байсан ард түмэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *