12 хэсэгт энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт явуулна

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг өчигдөр 19 аймгийн 70 сумын 79 хэсэгт амжилттай зохион байгууллаа.

Өчигдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн 3-11-3 хэсэг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн 10-3-3 хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 11-14-5 хэсэгт тус тус хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул дахин нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Дорнод аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Увс аймгийн Малчин, Ховд аймгийн Буянт сумын сонгуулийн хорооны шийдвэрээр энэ сарын 19-нд 9 хэсэгт нэмэлт санал хураалтыг явуулна. Түүнчлэн өчигдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар нэр дэвшигчдийн саналын тоо дахин тэнцсэн гурван хэсгийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 19-нд зохион байгуулахаар Сумын сонгуулийн хороодын тогтоол гарлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнтэй https://report.m-election.mn/ холбоосоор танилцах боломжтой гэж СЕХ-ноос мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *