Улсын хэмжээнд 95.2 мянган тонн төмс хураажээ

0

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 262.4 мянган тонн үр тариа, 95.2 мянган тонн төмс, 121.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн таримал тэжээл хурааж, 403.7 мянган тонн хадлан, 8.0 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 200.1 (4.2 дахин) мянган тонн, хүнсний ногоо 19.4 (19.0%)мянган тонн, таримал тэжээл 11.3 (20.9%) мянган тонноор өсч, харин бэлтгэсэн хадлан 121.3 (23.1%) мянгантонн, хураасан төмс 17.4 (15.5%) мянган тонн,гар тэжээл 0.5 (5.5%) мянган тонноор тус тус буурсан байна. Хураасан үр тариаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200.1 (4.2 дахин) мянган тонноор өссөн байгаа нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд тариалан эрхлэлт нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хураалтын ажлыг эрт эхлүүлсэн нь нөлөөлж байна.

Орхон , Дархан-Уул , Хөвсгөл , Булган , Төв , Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.3-52.4 хувийг, Өвөрхангай, Дархан-Уул , Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 3.0-38.4 хувийг, Увс , Дархан-Уул, Ховд , Төв , Сэлэнгэ аймагт хүнсний ногооны 2.2-50.9 хувийг , Сэлэнгэ , Завхан , Өвөрхангай, Увс , Төв аймагт таримал тэжээлний 7.8-30.2 хувийг тус тус хураасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *