Өнөөдөр: Дэлхийн цагаан таягтны өдөр
Дэлхийн цагаан таягтны өдөр буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. ГБХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад анхаарч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж буй. Орчны болоод хандлагын саад тотгорыг арилгаж, хүн бүр сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмдээ бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох тэгш эрх, боломжийг хамтдаа бий болгохыг зорьж байна.